Украинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна

Разумковын төвийн социологийн албаны хийсэн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 79 хувь нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд итгэдэг гэжээ.

Энэ тухай тус төвийн сайтад байрлуулсан мэдээнд дурджээ.

Санал асуулгад оролцогчдын 74%, Украины Зэвсэгт хүчинд итгэдэг бол сайн дурын байгууллагуудад  69%, Улсын Онцгой байдлын албанд 64%, Украины Үндэсний харуулд 64%, сүм хийдэд 63%, Улсын хилийн албанд 63%, сайн дурын батальонуудад 62% нь тус тус итгэж байна гэж тэмдэглэжээ.

Судалгаанд оролцогчдын 57 хувь нь Украины засгийн газар болон Дээд Радад итгэж байгаагаа илэрхийлжээ. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 56%, олон нийтийн байгууллагуудад 52%, Үндэсний цагдаагийн байгууллагад 51% нь итгэж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ