• Хятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын Оростой хийх худалдааг 200 тэрбум долларт хүргэх бодолтой байгаагаа мэдэгдэж, шинэлэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

    “Бид худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй, гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд бидэнд шинэ алхамууд хэрэгтэй” гэж Ли ярьснаас РИА Новости иш татан мэдээлсэн байна.

    Хятад улсын Засгийн газрын тэргүүний хэлэхдээ, одоогийн байдлаар дэлхийн худалдааны 70%-ийг эрчим хүч эзэлж байгаа юм.

    Кэчян мөн хэлэхдээ, “Хятад Оростой стратегийн түншлэлийн нээлттэй харилцаатай байна” гэжээ.

    Өмнө нь Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин Орос улс АНУ-тай маргаантай байгаа тохиолдолд Хятадтай бараа бүтээгдэхүүнээ сольж болно гэж мэдэгдсэн юм.

    Түүний хэлснээр Орос, Хятад хоёр улсын худалдаа 108 тэрбум доллар болоод байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ