• Энэтхэгт холын зайн зүрхний хагалгааг робот хийжээ

    Энэтхэгт титэм судасны таван цуврал хагалгааг өвчтөнөөс 32 километрийн зайнаас амжилтай гүйцэтгэжээ.

    Судасны хатуурал буюу атеросклерозтой өвчтөнд АНУ-ын Corindus Vascular Robotics корпорацийн CorPath GRX robot маркийн робот эмчийн удирдлага дор хийж гүйцэтгэжээ.

    Тус корпорацийнЕрөнхийлөгч Марк Толанд “Алсын зайнаас роботыг удирдан хагалгаа хийх технологи нь хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байга боловч роботын тусламжтайгаар өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэж хэлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ