Toyota нарны эрчим хүчээр ажилладаг “Приус” машин үйлдвэрлэнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota”, “Sharp” корпораци болон эрчим хүчний технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг NEDO байгууллагууд хамтран шинэ загварын нарны эрчим хүчээр ажилладаг “Приус” автомашины туршилтын ажлыг эхлүүлжээ.

Хэдий бензинээр ажилладаг автомашины зах зээлийг цахилгаан автомашин эзэлсэн ч нэгэнт л цахилгаанаар ажиллах учраас ямар нэгэн эрчим хүчний эх үүсвэрт залгах шаардлагатай. Харин нарны эрчим хүчний хувьд үнэгүйгээс гадна ямар нэгэн эх үүсвэрт залгах шаардлагагүй юм.

“Sharp” корпораци өндөр технологи бүхий нарны хавтангуудыг “Toyota” компанид энэ ажлын хүрээнд нийлүүлж байгаа юм.  Корпорациас танилцуулснаар эдгээр хавтангууд нь хүлээн авсан нийт нарны гэрлийн гуравны нэгийг нь эрчим хүч болгон хувиргадаг аж.  Өөрөөр хэлбэл 34 хувийн үр ашигтай юм. Зах зээлд худалдаалагддаг бусад нарны хавтангуудын үр ашгийн хувь 23-тай харьцуулахад даруй 11 хувиар илүү юм.

Энгийн “Приус” автомашины хамар, дээвэр болон хойд цонхны хэсгүүдэд нарны хавтангуудыг суурилуулсан байдаг. Зөвхөн бүрэн зогссон үедээ цэнэглэгддэгээс гадна,бүрэн цэнэглэгдсэн үедээ ердөө зургаан километр явах хүчин чадалтай юм. Харин долдугаар сараас хойш хийсэн хөгжүүлэлтийн дүнд явж байх үедээ 56 километр, харин зогсож байх үедээ 43 километр замыг туулахад шаардагдах нарны эрчим хүчээр цэнэглэгдэх боломжтой болжээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ