Д.Амарбаясгалан: Санаа бодлыг сонсох төдий л явж байгаагаас гишүүдийг дуудаж гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй

УИХ-ыг хугацаанаас  нь өмнө тараах асуудал яригдаж эхлээд байна.  Зарим хэвлэл  мэдээллийн хэрэгслээр  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан ирүүлж  Д.Тогтохсүрэн гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулж байна гэсэн мэдээлэл гарсан.  Харин энэ мэдээлэлд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга   Д.Амарбаясгалан хариулт  өгсөн юм.

Д.Амарбаясгалан:

Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв юмаа гэж үзэх юм бол  энэ асуудал нам дээр яригдана. Намын удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд  яригдана.  Гэвч одоогоор энэ асуудал яригдаагүй.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар гишүүд өөрсдөө намынхаа удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа  мэр сэр хүмүүс бий.  Тэдний санаа бодлыг сонсох,  хэлж ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Тэгснээс гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй.

Парламентыг  тараах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Энэ хүмүүсийн 2/3 нь  хуульд заасны  дагуу энэ цаг үед парламентаа тараах нь зүйтэй, магадгүй ард  нийтийн санал асуулгаа хамт явуулъя гэж үзэх юм бол  энэ асуудал цаашдаа яригдана.  Тэгж үзээгүй тохиолдолд бид нар ярих ямар ч боломж байхгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ