• Иран улс Их Британийн барьцаалсан хөлөг онгоцыг суллана

    Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мусави “Иран улс ирэх хэд хоногт урьд нь барьцаалсан Их Британийн “Стена Имперо” хөлөг онгоцыг суллана” гэж мэдэгдэв.

    7-р сарын эхээр, Их Британийн хилийн чанад дахь харьяаны Гибралтарын эрх баригчид Их Британийн тэнгисийн цэргийн туслалцаатайгаар, Ираны түүхий нефть ачсан “Благодать 1” хөлөг онгоцыг саатуулж, ЕХ-ны хоригийг зөрчин Сирид түүхий нефть тээвэрлэсэн гэж мэдэгджээ.

    Ираны тал энэ зэмлэлийг няцааж, хөлөг онгоцыг даруй суллахыг шаардсан юм. 7-р сарын 19-нд Ираны Исламын хувьсгалт гварди, олон улсын тэнгисийн хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэж Их Британийн “Стена Имперо” хөлөг онгоцыг барьцаалсан ажээ.

    8-р сарын 15-нд Гибралтарийн эрх баригчид “Благодать 1” хөлөг онгоцыг сулласан. Энэ сарын 4-нд Иран “Стена Имперо” хөлөг онгоцон дахь7 гишүүнийг суллана гэдгээ мэдэгджээ. Мэдээнд, “Стена Имперо” хөлөг онгоцыг саатуулах үед багийн 23 гишүүнтэй байсан гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ