• “Чонон сүлд”-д тоглосон жүжигчин Р.Анхнямын зураг Монгол,Хятадын харилцааны 70 жилийн үзэсгэлэнд тавигджээ

    Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан  “Монголын гэрэл зураг,мэдээлэл” сэтгүүл, Хятад улсын Төв телевизийн Монгол сүлжээ нар хамтран зохион байгуулсан  “70 агшин-70 түүх” гэрэл зургийн уралдааны шилдгийн шилдэг бүтээлүүдээр BlueMon арт галерейд үзэсгэлэн гаргажээ.

    Хоёр орны төр засгийн тэргүүн нарын айлчлал,улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, худалдааны харилцаа, соёл урлаг, боловсрол,  шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, барилга, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 шилдэг гэрэл зургийн бүтээлийг “70 агшин-70 түүх” үзэсгэлэнгээс сонирхоорой.

    Үзэсгэлэнгийн нээлтэнд “Чонон сүлд” кинонд тоглосон жүжигчин Р.Анхням хүрэлцэн иржээ. Түүнээс киноноогоо дамжуулан үзэгчдэд юуг ойлгуулах гэсэн талаар асуухад “Хамгийн гол нь байгаль дэлхий, хүмүүсийн хоорондын зохицолдож амьдрах хэрэгтэй гэдгийг киногоороо дамжуулаад хүмүүст ойлгуулахыг хүссэн. Амьтан ч байсан хүн ч байсан бүгд л нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас бие биенийгээ ойлгож, зохихож амьдрах хэрэгтэй юмаа гэдгийг нүүдэлчний ахуй соёлоор харуулсан. Нүүдэлчний ахуй маань өөрөө байгальтайгаа их ойр, ан амьтад, цаг агаар гээд бүхий л байгалийн хүчин зүйлсээс хамаарч амьдардаг соёлтой” гэж хариулсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ