• Жээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ

    Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков кириллээс латин цагаан толгой руу хэлийг хөрвүүлэх нь утгагүй юм гэжээ.

    “Манай улсын соёл, шинжлэх ухааны чадавхи нь кирилл цагаан толгойн хэл дээр суурилсан нөхцөлд тодорхой амжилтанд хүрсэн. Шаардлагагүй хэлэлцүүлгүүдэд цаг зав гаргахгүйгээр бид өөрсдийн боломж, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ашиглах ёстой” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үгийг ТАСС иш татан дамжуулав.

    Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, одоогоор “Латин цагаан толгойн үсэгт шилжих шаардлагагүй” гэжээ.

    2018 онд Казахстанд Латин график дээр үндэслэсэн казак хэлний цагаан толгойн шинэ хувилбарыг нэвтрүүлсэн билээ.

    Украины улс төр судлаач Олег Соскин NSN-д өгсөн ярилцлагадаа Латин цагаан толгойг Украинд ашиглах боломжийг үнэлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ