775 сая төгрөгийн алт хил нэвтрүүлэхийг завджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 12 цагийн үед иргэн “О”, “М” нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тэднийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ