• “Вон Браун” сансрын зочид буудал 2027 онд сансарт хөөрч, аяллаа эхлүүлнэ

    Хүн төрөлтхөн саран дээр хөл тавьснаас хойш даруй 50 жил өнгөрчээ. Хааяа дэлхийгээс зугтаад,өөр хаана ч юм амьдармаар санагддаг уу? Ингэх боломжтой гэдгийг харуулж, Калифорнийн The Gateway Foundation оддын дунд хөвөх аяллын зориулалттай Вон Браун зочид буудлын загвараа танилцуулжээ. Сансраар аялах уг зочид буудлыг 2025 онд газраас хөөрч, харин 2027 оноос албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Зочид буудлан станцыг анх Германд пуужингийн технологийг нэвтрүүлсэн сансрын инженер Вернхер Вон Брауны нэрээр нэрлэжээ.
    Вон Брауны хувьд анхны сансраар аялах зочид буудлын загвар биш бөгөөд өмнө нь Елон Маск энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах  SpaceX компаниа, Амазоны Гүйцэтгэх захирал Жефф Бэзос Blue Origin aerospace компаниа тус тус байгуулжээ. Бас нэгэн сансрын зочид буудлын загвар бол 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй АНУ-ын Orion Span гарааны компанийн эхлүүлсэн Аурора сансрын станцын төсөл юм.
    Дижитал байдлаар хийгдсэн загвар видеоноос харвал зочид буудлын станц нь дэлхийг тойрон эргэх юм. АНУ-ын Аурора станц нэг удаагийн сансрын аялалын үнийг нэг хүний 9.5 мянган ам.доллар, харин Virgin Galactic станцын хувьд нэг аялалыг 250 мянган ам.доллараар тус тус үнэлжээ. Харин 2027 оноос аялалаа эхлүүлэхээр төлөвлөсөн Вон Браун станцын хувьд аялалын тасалбарын үнийг усан онгоц эсвэл Диснейландын аялалын зардалтай ойролцоо байлгахыг зорьж байгаа юм. Аурора станцын хувьд зөвхөн 12 хүн зорчих боломжтой бол Вон Браун станцын хувьд 352 хүний багтаамжтай ажээ.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ