
Засгийн газраас хийсэн ажлаа танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулахаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгт яамд, хэрэгжүүлэгч агентлаг,газрууд хийж буй ажлаа танилцуулахаас гадна иргэдэд мэдээ,мэдээллийг өгөх нэг цэгийн төвүүд ажиллаж эхэлжээ.
Мөн 2020-2021 онд ашиглалтад орохоор иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй томоохон төслүүдийн загвар макетыг олон нийтэд үзэж сонирхоход нээлттэйгээр,үзэсгэлэн болгон тавьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.