• Казахстанд автобус, галт тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алдаж, есөн хүн бэртжээ

    Казахстаны Алмата мужид галт тэрэгтэй автобус мөргөлджээ. Энэ талаар Казинформ мэдээлэв. Урьдчилсан мэдээгээр ослын улмаас хоёр хүн нас барж, есөн хүн бэртжээ.

    Автобусыг галт тэрэг мөргөж  цааш явсан гэжээ. Өмнө нь Адыгея хотод төмөр замын гарцан дээр ачааны машин, галт тэрэгтэй мөргөлдсөн хэрэг гарч байсан юм.

    2018 оны арванхоёрдугаар сард Заводоуковскийн дүүрэгт суудлын автомашин ачааны галт тэргэнд дайруулж осолджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ