• Украин улс ирэх 2020 онд 15 тэрбум доллараас илүү зээл авах бодолтой байна

    Украины Сангийн сайд Оксана Маркарова Украины тал 2020 онд 380 тэрбум гривений (ойролцоогоор 15.3 тэрбум доллар) зээл авах бодолтой байгаагаа зарлав. Энэ тухай “Интерфакс-Украин” мэдээллээ.

    Зээлийн холбогдох дүнг 2020 оны улсын төсвийн төсөлд тусгасан гэжээ.

    “Бид 380 тэрбум гривений зээл авахаар төлөвлөж байна” гэж тэр хэлжээ.

    Түүний хэлснээр засгийн газар энэ мөнгийг Украины “албан ёсны зээлдүүлэгчдээс” зээлж авна гэж найдаж байна.

    Өмнө нь Украин нь 2014 оноос эхэлсэн Стэндбай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын валютын сан (ОУВС) –гаас авсан өр төлбөрөө төлж байсан хэмээжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ