Жакарта-2018 Азийн наадмын алт, 2019 оны ААШТ-ий аварга Э.Цэндбаатар анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь Киргизстаны боксчин Мунарбек Сейтбек Уулу байсан юм. Тэрээр тэмцээний эхний шатанд хийлээд байсан бол дараагийн шатанд Киргизстаны боксчинтой тулалдаж 5 шүүгчийн санал нэгтэйгээр 5-0 харьцаатай ялалт байгуулж 3-р шатанд шалгарлаа.
Дэлхийн аваргын эхний тулаанаа амжилттай хийгээд буй Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч нь Унгарын боксчин Роланд Галос байх юм. Хэрвээ манай боксчин 17-ны өдөр Унгарын боксчинг хожиж чадвал шөвгийн наймд Ирланд болон Канадын тамирчдын хожсонтой нь тулалдана.
Өнөөдөр тэмцээний 69 кг-н жинд өрсөлдөж буй Г.Баярхүү дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Тайваны Пан Хунг-мин байх юм. Тайвань боксчин тэмцээний 1-р шатанд Украйны боксчинг 3-2 харьцаатай хожиж 2-р шатанд манай боксчинтой таарч байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.