• 60 тэрбумын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

    МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан хэмээх асуудал хэдэн жил дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн.

    Тагнуулын ерөнхий газраас уг хэргийг шүүхэд шижлжүүлэх саналтайгаар өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өгчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ