• Австралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ

    Австралийн оршин суугч алаг шаазгайн дайралтаас зайлсхийх гэж байгаад дугуйн осолд орж, амь насаа алджээ.

    Цагдаагийн мэдээлснээр 76 настай дугуйчин өнгөрөгч Ням гарагт Өмнөд Сиднейгийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашлага руу осолдож,толгойндоо хүнд бэртэл авсны улмаас нас баржээ.

    Австралид шаазгайн дайралт ихэвчлэн хаврын улиралд тохиолдож, дугуйгаар болон явган зорчигдод гэмтэл учруулдаг.

    Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь хэд хэдэн удаа шаазгайн дайралт болж байжээ.

    Нүд сохлох шахам дайрдаг Австралийн шаазгайн хувьд Европын шувуудын дунд өөр төрөл зүйлд хамаарагддаг шувуу юм. Үржлийнх нь улирал эхлэхээр шаазгай нь түрэмгий авиртай болж, өөрийнх нь нутаг дэвсгэрээр зорчиж байгаа хүмүүс рүү халддаг аж.

    Анхааруулга: Түрэмгий шаазгайнуудаас болгоомжилно уу.

    Эх сурвалж:Bbc

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ