• Саудын Арабын үйлдвэрүүдэд гарсан халдлагын улмаас газрын тосны үнэ 10 хувиар нэмэгдлээ

    Өнгөрөгч Бямба гарагт Саудын Арабын газрын тосны хоёр үйлдвэрт гарсан халдлагын улмаас газрын тосны үнэ өнгөрсөн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөртөө хүрлээ. Халдлагад өртсөн тус үйлдвэрүүд нь дэлхийн газрын тосны нөөцийн таван хувь буюу 5.7 сая барреллийг дангаараа үйлдвэрлэдэг.

    Улмаар Умард тэнгисийн Brent crude маркийн нефтийн хольцийн нэг баррел тутмын үнэ 19 хувиар өсч 71.95 ам.долларт, Баруун Техасын West Texas Intermediate тосны үнэ 15 хувиар өсч 63.34 ам.долларт тус тус хүржээ.

    Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын нөөцийг хэрэглээнд гаргах шийдвэр гаргаснаар үнэ буцан тогтворжиж эхлээд байгаа юм. Саудын Арабын үйлдвэрүүд эргээд энгийн горимоор ажиллаж эхлэхгүй бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ихээр өснө. Ингэж энгийн горимоор ажиллаж эхлэхэд засварын ажилд хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай.

    Уг халдлагыг Йемений босогчдын Хойти бүлэглэлийн 10 дроноор үйлдсэн гэж мэдээллээд байгаа юм.

    Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг халдлагад Йемений тал буруутай гэх нотолгоо байхгүй гээд Ираныг буруутгажээ. 

    Доналд Трамп халдлагын талаар “Бид энэ халдлагын ард хэн байгааг мэдэж байгаа гэж бодохгүй байна,Эзэнт гүрний зүгээс энэ халдлагын учир шалтгаан,ард нь хэн байгаа гэж бодож байгаа талаар болон ямар нөхцлийн дор бид цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг сонсмоор байна” гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

    Саудын Арабын зүгээс газрын тосны экспортын төвшинг энгийн горимд нь оруулахын тулд энэ долоо хоногоос нөөцөө эргэлтэнд оруулах төлөвтэй байна.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ