• Сагсан бөмбөгийн ДАШТ: Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо

    Испанийн сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-д өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод Аргентины багийг хожлоо.

    Европын багаас хамгийн үр бүтээлтэй тоглогч нь Рики Рубио байсан бөгөөд тэрээр 20 оноо, 7 самбар авчээ. Аргентинаас Габриэль Дек 24 оноо авлаа.

    Өмнө нь 2006 онд Японд болсон тэмцээнд түрүүлж анх удаа дэлхийн аварга болж байсан Испани энэ удаа дэлхийн хошой аварга болсон нь энэ. Аргентинчууд 2002 онд финалд Югославид хожигдож мөнгө зүүсэн бол энэ удаа хоёр дахь удаагаа дэлхийн дэд аварга боллоо.

    Дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд Япон, Индонез, Филиппин зэрэг гурван улсад болох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ