• Хамза бин Ладен алагдсан гэж Трамп баталжээ 

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийхдээ “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч Осама бен Ладены хүү Хамза бин Ладен  Афганистан, Пакистаны бүсэд болсон АНУ-ын терроризмын эсрэг үйл ажиллагааны үеэр алагдсан гэжээ.

    Трамп “Хамзагийн алагдсан нь “Аль-Кайда” бүлэглэлийн удирдах давхарга, үйл ажиллагааны чадавхид нөлөөлсөн” гэж мэдэгджээ. Тэрээр Хамзагийн алагдсан хугацаа, газар орныг тодруулаагүй байна. 7-р сарын сүүлчээр АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэрээ нууцалсан Америкийн албаны хүний үгээс эш татаж тэмдэглэхдээ “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хамза АНУ-тай холбоотой нэг үйл ажиллагааны үеэр алагдсан” гэж мэдэгдэж байсан юм.
    Хамза 2015 оны 8-р сард “Аль-Кайда” бүлэглэлд албан ёсоор элсэж, тус байгууллагын гишүүдийг барууны орнуудын нийслэлд террорист халдлага хийх тушаал өгч, “эцгийг нь хөнөөсөн АНУ-аас өшөөгөө авна” гэж хэлсэн байсан юм. 2017 оны эхээр АНУ Хамзаг дэлхийн хэмжээний террорист этгээд хэмээн зарлаж, түүнд хориг арга хэмжээ авсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ