• Улаан буудайн урамшуулал тонн тутамдаа 50 мянга байсныг 100-д хүргэсэн ч хаанаас гаргах нь тодорхойгүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амаралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж, энэ жилийн ургацын байдалтай танилцлаа. Энэ үеэр Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа  улаанбуудайн урамшууллыг нэмэгдүүлж тонн тутамд нь 100 мянган төгрөг болгохоор амлалаа. Эдүгээ 50 мянган төгрөг байсан урамшууллыг итйнхүү нэг дахин нэмэгдүүлж байгаа нь энэ юм.  

    У.Хүрэлсүх тариаланчдын урамшууллыг ингэж огцом нэмэгдүүлэх болсон шалтгаанаа стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс энэ жилийн нөхцөл байдал болон тариаланчдын хүсэлтийн дагуу нэмж байгаа гэдгээ хэлсэн.

    Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

    Ерөнхий сайдын энэ амлалт энэ жилийн хувьд гурилын үнийг тогтвортой байлгах боломж олгох д байх. Салбарын сайд Ч.Улааны  толгойгоороо хариуцах ажлын нэг нь энэ гурилын үнэ.

    Тэгвэл энэ удаа ийнхүү шийдэгджээ. Гэхдээ хүнс, хөдөө аж ахуйн сайдын хувьд энэ жил хамгийн чихэнд нь хонх уяж байгаа асуудал бол гурил биш мах л даа.

    Энэ намар урьдчилсан балансаар 420.0 мянган тонн буудай хурааж авах ажээ. Хураасан будаагаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин урамшуулалд нь 42.0 тэрбум төгрөг хэрэгтэй.  Үүнээс 21.0 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг. Тариаланчдад амласан энэ  мөнгийг хаанаас гаргах вэ.

    Ард нийтийн санал асуулга явуулахад зарцуулах 30 тэрбумыг гаргах хөрөнгө мөнгө Засгийн газрын нөөц хөрөнгөнд байхгүй тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Одоо дээр нь нэмээд улаанбуудайны 21 тэрбум.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ