• УИХ намрын чуулганаар 33 асуудал хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. Намрын чуулганаар нийт 33 асуудал хэлэлцэнэ. Энэ жагсаалтад Засгийн газраас өргөн мэдүүлсэн зээлийн хэлэлцээр багтсангүй.

    Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газрын оруулсан, яаралтай хэлэлцээд өгөөч гэсэн төслийг оруулсангүй. Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсийн асуудал юм. 30 шахам жил яваагүй ажлыг явуулъя гэж байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар өгье гэсэн шийдвэр гаргаад байгаа юм л даа. Засгийн газрын ярьсаар байж шийдвэрлэсэн асуудлыг энд оруулсангүй. Үүнийг нэг хийгээд өгөөч дээ. Надад хувийн сонирхол алга. Та бүхэн энэ ажлыг хий гэж намайг Шадар сайдаар томилсон. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхгүй гээд байгаа учраас би гишүүдийн картыг сугалсан юм” хэмээн хуралдааны төгсгөлд хэллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ