• Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёр дахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

    Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилт болох 100 сая ам.долларын гэрээ,хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

    Эхний санхүүжилт болох 120 сая ам.долларыг 2017 оны 12 дугаар сард олгож байсан юм.

    Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев энэ удаагийн санхүүжилтын талаар “Өр, эдийн засгийн тогтворжуулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулагдана. Бид Монгол улстай цаашид ч гэсэн эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд ажиллахаар зорьж байна” гэж хэллээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг зогсоосон, Дэлхийн банкнаас санхүүжилтаа зогсоосон зэрэг янз бүрийн яриа гарсан. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд хэвээр, бусад хамтын ажиллагаа ч үргэлжилсэн хэвээр байна. 

    Мөн тэрээр “Энэ удаагийн 100 сая ам.долларын санхүүжилт нь тодорхой зам шинэчлэл,цэвэрлэх байгууламж зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулагдахгүй, харин төсөв дээрээ авж буй дэмжлэг гэж ойлгож болно” гэсэн юм.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ