• Венесуэлийн тэргүүн агсан Уго Чавес АНУ-ыг хар тамхины “үерт автуулах”-ыг тушааж байсан гэнэ

    АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавесыг АНУ-ыг кокаины үерт автуулахыг тушаасан хэмээх тайлан бэлтгэсэн байна.

    Энэ тухай баримт бичгийн тухай El Mundo мэдээлэв.

    АНУ-ын шүүхийн удирдлагууд холбогдох тайланг Испанийн Үндэсний шүүх хуралд хүргүүлснийг тэмдэглэж байна. Учир нь өмнө нь Испанийн хууль сахиулах байгууллагууд Америкийн талын хүсэлтээр Венесуэлийн цэргийн тагнуулын газрын дарга асан Уго Карвахалийг энэ төлөвлөгөөг хэлэлцсэн хуралд оролцсон гэж мэдэгджээ.

    Баримт бичигт уг сэжигтэй уулзалт 2005 онд Чавесийн албан ёсны оршин сууж байсан газарт болсон гэжээ. Энэ үеэр Венесуэлийн экс тэргүүн тус улсын тагнуултай холбоотой хүмүүст “АНУ-ыг кокаины үерт авттал тулалдахыг” тушаажээ. АНУ-ын үзэж байгаагаар тэрбээр “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” зүүн радикал бүлэглэлтэй “уялдаа холбоотой байх” шаардлагатай гэж мэдэгдсэн гэнэ.

    Уг мэдээлэл, тэрхүү уулзалтад оролцсон хүмүүсийн нэгний гэрчилсэн дээр үндэслэсэн гэж мэдээлжээ. Удирдлагын хэлснээр тэр хүн тухайн үед Венесуэлийн шүүгч байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ