• “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” Сүхбаатарын талбайд болно

    Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 14-15-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

    Энэхүү өдрүүдэд иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжийг олгоно.

    Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захирагааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох юм.

    Есдүгээр сарын 14-нд буюу бямба гаригт  жил бүрийн есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагддаг “Их цэвэрлэгээний 90 минут” нэгдсэн арга хэмжээ болно.

    Харин ням гаригт  5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах аж.

    Тодруулбал, энэ өдөр иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

    Ингээд ням гаригт 08:00-17:00 цагийн хооронд хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

    • Баруун 4 замаас Зүүн 4 зам
    • Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
    • Бээжингийн гудамж
    • Залуучуудын гудамж
    • Сөүлийн гудамж
    • Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хаах аж.

    .
    “Цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе”

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ