С.Жавхлан өнгөрсөн тавдугаар сард Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намд элссэн юм. Энэ намыг МАХН-ын бөөрөнд наана гэж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн С.Жавхланг намд элссэн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр “За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн 2 дахиа болох нь дээ” хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.