• АНУ болон барууныхны хүний эрхэнд халдсан үйл ажиллагааг буруушаав

    Энэ 9-р сарын 10, 11-нд НҮБ-ын Хүний эрхийн хорооны 42 дахь чуулган Хүний эрхийн асуудал хариуцсан дээд албан тушаалтны тайлангийн дагуу ерөнхий шүүмжлэл өрнүүлсэн байна. Энэ үеэр засгийн газрын бус байгууллагууд өрнийн орнуудын хүний эрхэнд халдсан үйл ажиллагааг шүүмжилжээ.

    Дэлхийн Энх тайвны хороо “АНУ Венесуэл зэрэг Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй нь “НҮБ-ын дүрэм”-ийг зөрчиж, улс орны бие даасан, бүрэн эрхэнд халдаж байгаа хэрэг юм” гэжээ.

    Тэгвэл Олон улсын эвлэрлийн холбоо “Өрнийн зарим орны цагаачдын хүүхдийг төмөр сараалжинд тусгаарлаж, цагаачдын гэр бүлийг албаар салган, цагаачдыг хөлөг онгоцноос нь буулгахгүй, тэднийг дайны үймээнтэй бүсэд хүчээр буцаах зэрэг цагаачдын эрхэнд халдсан үйл ажиллагааг зэмлэн буруушааж байна” гэсэн ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ