• Дата мэдээлэл:Монголд 7 хүн тутмын нэг нь амиа хорлох бодол тээж явдаг

    2018 онд ДЭМБ-аас гаргасан амиа хорлолтын төвшингөөр Монгол улсад дэлхийн улс орнуудаас 43 дугаарт жагссан байна.  Амиа хорлолтын төвшинг нийт хүн амын тоонд харьцуулан гаргадаг. Бусад улс орнуудтай харьцуулахад жилд 412 хүн амиа хорлоно гэдэг бага тоо мэт боловч гурван сая хүн амд харьцуулахад өндөр үзүүлэлт Click To Tweet юм.

    ХҮСНЭГТ 1: ЖИЛД АМИА ХОРЛОДОГ ХҮМҮҮСИЙН ТОО

    Монгол улсад 100 000 хүн тутамд амиа хорлолтын 13 тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, гурван сая хүн амтай гэгддэг улсад нэг жилд 412 хүн амиа хорлолтын улмаас нас бардаг гэсэн үг юм. Click To Tweet Энэ нь долоон хүн тутмын нэг гэсэн үг.

    Нийт нас баралтын тоог амиа хорлолтын мэдээлэлтэй харьцуулбал, нийт нас баралтын шалтгааны 2.3 хувийг нас баралт дангаараа эзэлж байгаа юм Click To Tweet.

    ХҮСНЭГТ 2: АМИА ХОРЛОЛТ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ИХ БАЙНА УУ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ИХ БАЙНА УУ?

    Монголд эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдийнхээс 6.4 дахин өндөр байна. Click To Tweet 2012-2016 онуудад нийт 2055 хүн амиа егүүтгэснээс   1729 нь эрэгтэй байжээ. Эмч, сэтгэл судлаачдын хэлж байгаагаар амиа хорлолт  залуучууд буюу 15-34 насныханд хамгийн их байгаа аж.

    Амиа хорлолт бол цэвэр сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэж хэлж болох ч ийм бодлыг сэргээх болсон гадны хүчин зүйлс мэдээж бий.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Р.Энхтүвшингийн  2018 онд  хэвлэлд өгсөн  ярилцлагад “Ажилгүйдлийн төвшин нэг хувиар нэмэгдэхэд амиа хорлолтын төвшин 4.5 хувиар нэмэгдсэн” гэжээ. Мөн манай улсын хувьд хүмүүст тэр бодлоос гарахад нь туслах цогц стратеги байдаггүй, мэргэжлийн сэтгэл зүйч эмч нарын хүрэлцээ дутмаг байдгийг дурджээ.

    Тэгэхээр ажилгүй байх, санхүүгийн хувьд тогтворгүй байх нь үнэхээр амиа хорлолтонд  нөлөөлдөг гэж үү?

    ХҮСНЭГТ 3: МОНГОЛЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТӨВШИН АМИА ХОРЛОЛТЫН ТӨВШИН ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ ЮУ?

    Дата мэдээллээс  харвал өмнөх  ажилгүйдлийн төвшин өссөн жилүүдэд буюу 2000,2005 онуудад амиа хорлолтын төвшин 17.1 , 17.9 хувьтай байжээ.

    Ашигласан материал: Macrotrends,1212.mn, World Health Organization (Suicide Rates 2018)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ