
Өнөөдөр Үндэсний статискийн хорооноос Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээллээ. Ийнхүү наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 280 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Click To Tweet
Үүнээс өмнө 2019 оны хоёрдугаар сард нэмж хоёр тохиолдол бүртгэгдсэнээр хүний дархлал хомсдолын вирус тээгчдийн тоо 270-д хүрч байв.
Нийт тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар халдварлаж байгааг, мөн өвчлөгсдийн талаас илүү хувь нь 20-44 насныхан байна гэж тус газраас гаргасан тайланд дурьдаж байсан юм.
Монгол улсад ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.