• “Сентерра Гоулд”-ын алтны ордын лицензийг цуцалбал олон улсын шүүхэд хандахаа мэдэгдлээ

    Сүүлийн хэд хоногт Ноён уул, “Сентерра гоулд” компанитай холбоотой хэрэг явдлууд өрнөж байна. Ноён уулын бүсэд байрлах Гачууртын ордын лицензийг цуцлуулахаар ТББ-ууд нэхэмжлэл гаргаснаар шүүх хурал болж өнгөрсөн. Тэрхүү шүүх хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Болорчулуун, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нар оролцсон.

    Тэгвэл сүүлийн хоёр хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нарт үүрэг өгч Ноён уулыг дархан цаазтай болгох тухай даалгавар өгөөд байна.

    Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм.

    Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ.

    Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ.

    Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх,  ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгаад байна.

    Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус газарт лиценз эзэмшдэг “Сентерра гоулд” компани мэдэгдэл гаргажээ.

    Тус компани шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад Засгийн газар өөрийн шийдвэрээ хамгаалахгүй зөрүүтэй шийдвэр гаргаж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Тиймээс username=””]асуудал энэ хэвээр үргэлжилбэл Олон улсын шүүхэд хандаж хохирлоо нэхэмжлэх болно гэжээ. Монгол улс өмнө нь яг иймэрхүү байдл Олон улсын шүүхэд очиж ялагдаж байсан нь бий. Тухайлахад Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд… Энэ удаа “Сентерра гоулд” бас 100 сяаын зардал гаргасан гэж байна.

    “Сентерра гоулд” компаний мэдэгдлийг хүргэе:

    МЭДЭГДЭЛ

    Засгийн газрын 2019 оны 9-р сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авч Дархан цаазат газар болгон ангилал ахиулахдаа тус бүс нутагт байрлах Ноён уултай огт хамаагүй ашигт малтмалын лицензийн асуудлыг цуцлах тухай асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Сентерра гоулд Монголиа ХХК-аас доорх мэдэгдлийг гаргаж байна.

    Гадаадын хөрөнгө оруулалттай Сентерра Гоулд Монголиа ХХК нь Гацууртын алтны үндсэн ордод хамаарах тусгай зөвшөөрлийг 1997 оноос хойш эзэмшиж байна. 1992-2000 онд Гацуурт ХХК нь эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Сентерра Гоулд Монголиа ХХК нь 1998-2016 онд буюу 18 жилийн турш олон улсын стандарт, Монгол улсад дагаж мөрдөгддөг холбогдох бүхий л дүрэм журмын хүрээнд хайгуул хийхийн сацуу 100 гаруй сая ам.доллар зарцуулан холбогдох төрийн байгууллагаар үндсэн ордын нөөцийг батлуулж, бүртгүүлсэн байдаг.

    Захиргааны хэргийн шүүхэд 2016 онд үүссэн “Ноён Уулаа Аваръя” ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүхийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү маргаанд манай компани гуравдагч этгээдийн статустайгаар оролцож байна.

    Гацууртын ордын тусгай зөвшөөрлийн талбай нь Ноён Уулын түүхийн дурсгалт газраас 15км, орон нутгийн иргэдийн шүтээн болсон Ноён уулнаас 10км-ын алсад оршдог бөгөөд дээрх бүс нутгийг УИХ, ЗГ-ийн шийдвэрээр Улс, аймгийн тусгай хамгаалалтад аль хэдийн авсан байдаг. Тухайлбал, 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийн хил тогтоох тухай” Засгийн газрын 104 дугаар тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” УИХ-ын 13-р тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 15-ны “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” ЗГ-ын 90 дугаар тогтоол тус тус батлагдсан. Түүх, соёлын өвийг авран хамгаалах, дурсгалт газрыг хөндөхгүй байх нь манай компанийн үндсэн бодлого болно.

    Харамсалтай нь Монгол улсын Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрээ шүүхийн өмнө санаатайгаар хамгаалахгүй байх, өмнөх шийдвэрүүдээ давхардуулж эзэнгүйдүүлэх, шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад санаатайгаар олон нийтэд зөрүүтэй мэдээллийг түгээж байна. Цаашид энэ байдал хэвээр үргэлжилбэл Монгол Улсын нэгдэн орсон Хөрөнгө Оруулалтыг харилцан хамгаалах тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Компанид үүссэн, ирээдүйд үүсэх бодит хохирлоо нэхэмжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Сентеррагоулд Монголия ХХК

    2019 оны 09 сарын 11

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ