• Тархи нь үхэжсэн хайртай эмэгтэйтэйгээ нас барахынх нь өмнө гэрлэжээ

    Тайваньд нэгэн залуу автомашины ослын дараа тархи нь үхжилтэд орсон нэгэн бүсгүйтэй гэр бүл болжээ. Энэ тухай Asia One мэдээлэв.

    Залуу хос 11 жилийн турш харилцаатай байжээ. Наймдугаар сард бүсгүй Тайпей мужийн нэг дүүрэгт мотоцикль унаж байхдаа машинд мөргүүлж ухаан алджээ.

    Ослын улмаас 32 настай бүсгүй эмнэлэгт хэвтсэн бөгөөд 3 хоногийн дараа эмч нар түүний тархи үхжилд орсон гэж оношилсон бөгөөд үүнээс хойш түүний амьдралыг төхөөрөмжөөр дэмжиж байжээ.

    Хохирогчийн сүйт залуу энэ байдалд дасахыг хүсээгүй бөгөөд хамаатан садныхаа өмнө эмнэлгийн өрөөнд яаралтай хурим хийжээ. Тэр амрагийнхаа толгойг хөшгөөр хааж, хуруунд нь бөгж зүүжээ.

    Ёслолын дараа эмч нар амьдралыг дэмжих төхөөрөмжийг нь  унтраасан байна. Бүсгүйн хамаатан садан нь түүний эд эрхтнийг шаардлагатай хүмүүст шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ