• Дэлхийн улс орнуудын сургуулийн хүүхдийн “Үдийн цай”-ны жишгийг Монголтой харьцуулсан нь

    Дэлхийн улс орнуудын сургуулийн сурагчдад үдийн цай гэхээсээ илүүтэйгээр шим тэжээлээр баялаг үдийн хоолыг сургуулиас нь буюу  тухайн улсын Засгийн газраас нь үнэ төлбөргүйгээр даадаг.

    Дэлхийн улс орнуудын сургуулийн хүүхдийн “Үдийн цай”-ны жишгийг Монголтой харьцуулсан нь Click To Tweet Шим тэжээлтэй гэхээсээ илүү мантуу, хар цай, зарим тохиолдолд каш өгөх нь бий.

    Анх “Үдийн цай” хөтөлбөрийг БСШУСЯ-наас батлахдаа “амин дэм,эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн байх” гэж заажээ. Гэвч тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эцэг,эхчүүдийн зүгээс “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж шүүмжлээд байгаа. Харин дэлхийн бусад улс орнуудад хүүхэд сургууль дээрээ өдрийн гуравны нэгийг өнгөрүүлдгийг бодолцон үзэж, хүүхдийн өсөлт хөгжлийг нь хангахуйц уураглаг, шим тэжээллэг хоолыг илүүд үздэг. Тэр ч байтугай, хоолонд орж буй ногоо, мах,сүү гээд юу байна бүгдийг нь тухайн орон нутгаасаа авахыг илүүд үздэг байна.

    1.Финланд

    Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар жил дараалан тодордог Финланд улсын Засгийн газраас нэг хүүхдийн боловсролд зарцуулагдаг төвсийн найман хувийг нь үдийн хоолонд зарцуулдаг Click To Tweet. Тавагтай хоол болгоны талд нь шинэхэн ногоо, харин долоо хоногт хамгийн багадаа нэг удаа загас, загасны махан бүтээгдэхүүн байх ёстой гэж заажээ. Click To Tweet

    2. Франц

    Франц улсын хувьд тухайн орон нутгийн засаг захиргаа өөрийн төсвөөсөө хүүхдүүдийн хоолны зардлыг гаргадаг. Өдөрт 3-4 удаагийн хоолтой бөгөөд хүүхэд нь өдрийн турш ямар хоол идсэнийг, гэртээ оройн хоолон дээр нь юу өгвөл зохистой гэсэн жагсаалтыг эцэг эхчүүдэд нь өгдөг.

    3. Өмнөд Солонгос

    Манай улсын хувьд тавдугаар анги хүртэл нэг хүүхдэд 600 төгрөгөөр бодож үдийн цайг олгодог. Тэгвэл Өмнөд Солонгост бага ангийн сурагчдын үдийн хоолны төсөв нь монгол мөнгөөр бодоход 8000 орчим төгрөг байдаг. Click To TweetУламжлалт болон орчин үеийн хэв маяг хосолсон, уураг, нүүрс ус, шим тэжээлээр баялаг хоолнуудыг хоол тэжээлийн мэргэжилтэн бүрдүүлдэг.

    4.Бразил

    Тус улсын Үдийн хоолны хөтөлбөр нь дэлхийд хоёр дахь том хөтөлбөр юм. Жилд дунджаар 42 сая ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хоолоор хангадаг. Click To TweetОрц, найрлагын 30 хувийг орон нутгийн фермерийн аж ахуй эрхлэгчдээс авдаг.

    5. Япон

    Ихэвчлэн цагаан будаа, мисо шөл,загасны махтай, Японы уламжлалт гэрийн хоолтой адил хоолыг сургуулийн сурагчид нь сургууль дээрээ иддэг.

    6. Хятад

    Хятадын зарим сургуулиас нь сурагчдаа үдийн хоолоор хангадаг бол заримынх нь хувьд хүүхдүүд өөрсдөө хоолоо авчрах хэрэгтэй болдог. Үдийн хоолны бүрэлдэхүүн нь уламжлалт Хятад маягийн будаа,ногоо,махнаас бүрддэг.

    6. ОХУ

    Сургуулийн сурагчдынх нь хувьд өглөөний 9-12 цагийн хооронд үнэгүй өглөөний цайтай байдаг.

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ