• “ПСЖ”-ий удирдлага Неймарыг өвөл зарахаар төлөвлөлөө

    “ПСЖ” өвлийн арилжааны цонх нээгдэхээр Бразилийн шигшээ багийн довтлогч Неймараас салах хүсэлтэй байна.

    Энэхүү санаачлагыг Парисын клубын спортын захирал Леонардо гаргажээ. Неймарын ойр орчмын хүмүүсийн цуу яриа, шахалтаас залхсан гэж эх сурвалж мэдээлж байна.

    Сануулахад, хөлбөмбөгчин энэ зун “ПСЖ”-ийг орхих бодолтой байсан. Бразил залуу “Барселона” руу буцахыг хүсч байсан юм. Тэрбээр 2017 онд Францын клубт 222 сая еврогоор очиж дээд амжилт тогтоосон билээ.

    Гэсэн хэдий ч “ПСЖ”  Каталоны багтай хийсэн хэлцэлдээ нөхцлийг нь тохиролцож чадаагүй тул шилжүүлэлт амжилтгүй болоод буй юм. “Реал Мадрид” баг ч бразил залууг сонирхож байв.

    Энэ улиралд Неймар ПСЖ-д нэг ч тоглолтонд оролцоогүй байна.

    Эх сурвалж: Sport.es

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ