• Бритни Спирсийн аав дуучин охиноо асрамжлах эрхгүй болжээ

    Бритни Спирсийн аав Жейми Спирс 37 настай дуучин охиноо асрамжлахаас татгалзсан хэмээн ВВС мэдээлэв.

    Одоо дуучны асран хамгаалагч нь түүний туслах Жоди Монтгомери болоод байна. Тэр Бритни Спирсийн эрүүл мэндийн талаар эмч нартай ярилцаж, эрүүл мэндийнх нь талаарх баримт бичигт хандах боломжтой болжээ.

    Спирс нь 2008 оноос хойш сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, хүүхдүүдээ асрах боломжгүй байсан тул охиныхоо асран хамгаалагч болсон юм.

    Өмнө нь 67 настай Жэйми Спирс 13 настай хүү Бритни Шоныг нь зодсон хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Тэрбээр хүүхдэд бие махбодийн хүч хэрэглэсэн бөгөөд одоо Бритнигийн хөвгүүдийн эцэг Кевин Федерлайны хүсэлтээр тэрбээр ач нартайгаа гурван жилийн турш уулзах эрхгүй болсон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ