• Улстөрдөө хэт анхаарсан Ерөнхийлөгч нар нь үлдэж, дасгалжуулагчид нь огцорлоо

    Өчигдөр Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-ний хооронд Японд болсон ДАШТ-д монголын шигшээ баг амжилт муутай оролцсон билээ. Монголын шигшээ багаас ганц М.Уранчимэг гавьяат л хүрэл медаль хүртсэн.

    Тиймээс Монголын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдаас хариуцлага хүлээн ажлаа өгөхийг шаардсан аж.

    Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажиллаж байсан юм.

    Гэхдээ эдгээр дасгалжуулагчдын хүчин чармайлтаар Монгол Улсын тамирчид 2017 оны ДАШТ-нд зургаан медаль авч, дээд амжилтыг тогтоож байсан бол сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль хүртсэн. Үүний зэрэгцээ, олимпийн хоёр наадамд үзүүлсэн амжилтыг нэгтгэвэл Монгол Улсын тамирчид найман жил дараалан 16 медаль хүртээд байжээ.

    Тэгвэл Монголын жүдо бөх ийнхүү уналтад орсонд холбоо нь буруугүй юу. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн… Click To Tweet

    Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оны Риогийн олимпийн дараа Жудогийн холбоогноо өгөх гэсэн ч  түүнийг ахин 4 жилээр сонгосон. Гэвч Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод албан ёсны сайт дахь намтартаа 2017 оны 7 дугаар сарын 10-наар жүдогийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгсөн мэт бичжээ. Гэтэл өнгөрсөн 2018 онд Бакуд очсоныг бодохоор МЖБХ-ны Ерөнхийлөгч мөн ч юм шиг. Мөн  энэ удаа дасгалжуулагч нарыг ажлаа өг гэхийг нь харвал Жүдогийн холбооны ерөнхийлөгч мөн болох нь тодорхой байна.

    Өмнө нь улсын Ерөнхийлөгч болоогүй байхдаа жүдод анхаарал сайн тавьж чаддаг байсан тэрбээр улсын тэргүүн болоод зав зай нь багадсанаас ийм байдалд хүрсэн хэрэг бололтой Click To Tweet.

    Мөн энэ оны 1 дүгээр сард Жүдо бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 4 дүгээр сард Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг авсан, ирэх жил болох Токиогийн олимпод жүдочдыг тэргүүлж очих З.Энхболд ямар энэ удаа ямар нэг хариуцлага хүлээхгүй үлдэх үү? Х.Баттулга, З.Энхболд нар улстөрдөө хэт анхаарснаас ийнхүү холбоогоо хаяж, тамирчин, дасгалжуулагчид нь амжилтын эзэн байхаа больсон бололтой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ