• “Далай шиг говь, говь шиг далай” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол орны гүн хөх тэнгэр, хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, камерны дуранд ховор харагддаг зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй дүнхэлзэх цэнхэр далайн амьдралаар аялуулсан “Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийжээ.

    “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон гэдгийг байгалийн зургаар дамжуулан ойлгуулахаар “Нэг дэлхий” төслийг эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёны хамтарсан “Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

    Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зургаар дамжуулан хувь хүний байгаль дэлхийгээ хайрлах төлөвшилд нөлөөлөх зорилготой аж.

    Нээлтийн үеэр Гэрэл зурагчин  Х.Сэргэлэнбат:

    “Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Гэтэл бидний амьдарч байгаа дэлхий маань ганцхан. Тиймээс ганц дэлхийгээ хайрлая хамгаалья гэсэн зорилгоор “Нэг дэлхий”  төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Далай шиг говь, говь шиг далай”  үзэсгэлэнг БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёны хамтран ажиллас ан. Пак Мин Гён маань Монголын маань  говийн зургийг авч, би Солонгост очиж далайн зураг авсан. Далай элс хоёрын хоорондын харилцаа уялдаа, ямар шинжээрээ адилхан байна. Өнөөдрийн уур амьсгалын  өөрчлөлт манай дэлхийд ямархуу явагдаж байна. Монгол улсад илүү их мэдрэгдээд байгаа вэ гэвэл онгон дагшин байгальтай учраас тодорч харагдаад байгаа юм”

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ