Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан байна.
Шалгалтаар иргэн ”Б” нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцаж явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд айлын мал малладаг “Б” гэгчтэй тааралдаж улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг хэргийг үйлдсэн гэж сэрдэгдэн цагдан хоригдсон этгээд нь урд өмнө 2019 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн гэж ташаа мэдээлэл гарч байсны залруулж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.