• НҮБ:Монгол Улсын Засгийн газар өрөө төлөхийн тулд хүний эрхийн асуудлыг орхигдуулж байна

    Монгол Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски манай улсад есдүгээр сарын 2-11-ний өдрүүдэд ажиллажээ.

    Тэрээр өнөөдөр айлчлынхаа хүрээнд Монгол улсын өр,түүний хүрээнд авч хэрэгжүүлж буй нийгэм эдийн засгийн бодлогын бодит байдлыг хүний эрхийн шинжээчийн үүднээс авч үзсэн судалгааны тайланг өнөөдөр танилцууллаа.

    Монгол улсын хувьд уул уурхайн салбар эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд 2016 оны байдлаар улсын нийт экспортын 86 хувийг дангаараа бүрдүүлж хариг уламжлалт мал аж ахуйн салбар ердөө зургаан хувийг эзэлж байжээ. Click To Tweet

    Байгалийн баялаг ихтэй байх нь олон төрлийн боломжийг дагуулдаг ч, түүний хамт мөнгөний болон бодлогын хана хэрэм босгон өсөлтөд саад учруулах нь бий. Өнөөгийн байдлаар Монгол улсын нийт гадаад өр ДНБ-ий 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Click To TweetХувийн салбарын өр/ипотек, хэрэглээ, компанийн өр/ дотоодын нийт өрийн тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорациудын гадаад өр эзэлж байгаа юм. Click To Tweet

    Өрөө төлөхийн тулд Монгол улсын Засгийн газрын зүгээс төсвийн бүрдүүлэлт хийхдээ бусад нийгмийн салбарын асуудлууд болон хүний үндсэн эрхүүдийг орхигдуулж байна гэж тэрээр онцоллоо.

    Ийнхүү нийгмийн салбарын төсвийн хөрөнгийг сүүлийн 10 жилд хумих бодлого нилээд тогтвортой явж иржээ.  Тухайлбал, боловсролын салбарт хуваарилагддаг нийт төсвийн 18 хувь бага,дунд сургуульд зарцуулагдаж байна. Мөн 2018 оны гэр бүл төлөвлөлтийн чиглэлэийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөгийг хуваарилсан нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Click To Tweet

    Гэтэл эдийн засгийн төрөлжүүлэлт Монгол улсад урт хугацааны хоцрогдолтой явж байна.

    Бусад байгалийн баялаг арвинтай улсуудын адил Монгол улсы эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр цаашид илүү их хүчин чармайлт гаргаасай гэж хүсч байна.

    Төрөлжүүлнэ гэдэг нь 2015 онд баталтсан аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт ихээхэн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

    Уул уурхай, байгаль орчин ба хүний эрх

    Байгаль орчны үнэлгээний тогтолцоо нь хараат байна

    Эдийн засаг нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай улс орны хувьд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ач холбогдол туйлын чухал юм. Тус услын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь ашиг сонирхолын дотоод зөрчилтэй, үнэлээч нь үнэлгээ хийлгүүлэгчээч хараат бус байх зарчим хангагдаагүй байна. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсч буй уул уурхайн компаниас төлбөр авч үнэлгээ хийдэг хувийн зөвлөх компаниуд нь хамааралтай байдаг явдлыг таслан зогсоохын тулд Засгийн газар өөрийн бүтцэд мэргэжлийн, хараат бус бодлогын чадавхийг бий болгох хэрэгтэй.

    Оюутолгойн төслүүдийн дүнд усны эх үүсвэр,чанартай холбоотой хүний эрх хөндөгдөнө

    Тэрээр Монгол хийсэн айлчлынхаа үеэр уул уурхайн томоохон төслүүд тэр дундаа Оюутолгойн уурхайд зочлон, нутгийн ард иргэдтэй санал солилцсон юм.

    Оюутолгой нь ашигласан газрын гүний усныхаа 80 хувийг цэвэршүүлээд эргүүлэн ашигладаг хэдий ч маш их ус шаарддаг уурхай юм. Нутгийн иргэдийн хувьд төсөл эхэлснээс хойш худаг, булаг шанд аажмаар ширгэж буйд санаа зовнож буй.  Томоохон хэмжээний төслүүд нь усны эх үүсвэр, хүртээмж,чанар, цаашлаад шаардлага хангасан орон сууцаар хангагдах, эрүүл мэндтэы холбоотой зэрэг бусад эрх ч мөн адил хөндөгдөж байна. Оюу толгойн зүгээс малчдыг гүний худгийн усаар хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн  ч энэ шийдэл нь бэлчээрийн усгүйдлээр сэргийлж чадахгүйн сацуу малчид усаа авахын тулд заавал моторт нацос ашиглах, худгаас хамааралтай болсны улмаас малчдын тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихэээхэн өөрчлөлтийг авчирч байна. Үүнээс гадна уул уурхайн эргэн тойронд амьдардаг хүн амд үзүүлдэг эрүүл мэндийн үнэлгээг том гэлтгүй жижиг уул уурхайн компаниудад ч хийж хэвших хэрэгтэй.

    Оюутолгойн гэрээг шийдвэрлэх нэгэн арга зам нь зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох явдал

    Тэрээр тайландаа Оюутолгойн уурхайг хөгжүүлэх чиглэлээр МУ-ын Засгийн газар Рио Тинтотой байгуулсан гэрээ бол тус улсын татварын нөхцөл бхйдалд мэдэгдэйхүц үр дагавартай гэрээ гэж онцолжээ.

    Харин гэрээний татварын тогтвортой байдлын заал нв 30 жил хүчинтэй байхаар заагдсанаас гадна гэнэтийн ашиг, ер бусын ашигт татвар ногдуулах эсэх дээр саналын зөрүүтэй байна. Энэхүү саналын зөрүүтэй асуудлыг шийдвэрлэх арга зам нь гэрээг дахин авч үзэж хэлцэл хийх замаар зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох хувилбар байж болох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ