• У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох саналаа УИХ-д өргөн барь

    Ноён уулын талаар шүүхийн шийдвэр гараад буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт даалгасан.

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  дээрх асуудлын хүрээнд танилцуулга хийж байна.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Төрийн сүлд гэж бий. Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох саналаа УИХ-д өргөн барь. Өвөг дээдсийн сахиж үлдээсэн уул усыг хөндөж болохгүй. Энд Монголын түүх бий.

    Төр улсын түүх эндээс л эхэлж байгаа.  Өчнөөн олон булш, бунхан, түүхийн дурсгалт газрууд бий. Ноён уулын орчимд алт ухах биш аялал жуулчлалын газар болгож эдийн засгаа дэмжих болно. Монголын ард түмэнд алт ухаад баяжсан түүх байхгүй. Байгаа уурхайнуудаа л ашиглая. Уул ус, гол мөрөн, булаг шандтай эко систем бүрдүүлж буй газруудад гар хүрч огт  болохгүй. Хойч үедээ үлдээе. Өнөөдрийн биднээр амьдрал дуусахгүй” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ