• “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ын ордуудыг төрийн мэдэлд авах У.Хүрэлсүхийн хэлсэн үг Үндсэн хуулийн заалтаар биежих үү

    Үндсэн хуулийн төслөөр ард нийтийн санал ас уулга явуулахдаа яг ямар заалтуудыг тусгах вэ гэдгээ УИХ эцэслэн шийдэх гэж байна. Ямартай ч нэг заалтыг нэмж тусгах нь зүйтэй гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзсэн нь Үндсэн хуулийн 6.2-т “Стратегийн ордын дийлэнх хувийг төр өөрийн мэдэлдээ байлгах” заалт.

    Дийлэнх олонхи гэдэг нь 50+1 ба түүнээс дээш хувь ажээ. Одоогийн Ашигт малтмалын хуулиар төр 34 ба түүнээс дээш хувийг эзэмших заалттай ч Оюутолгойд хэл амтай эзэмшиж буй 34 хувиас өөр гавих юм байхгүй Click To Tweet.

    Одоо  УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүдийн 57-гоос дээш нь дэмжвэл Үндсэн хуулийн эл заалт хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орох юм.  Улмаар Үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар дэмжвэл төр 34 хувийг эзэмшиж байгаа Оюутолгойн гэрээ задарч, Монголын тал Оюутолгойн ордынхоо 51 хувийг эзэмшихээр болно гэсэн үг.

    Ганц Оюутолгой ч бус  стратегийн ордын жагсаалтад байсан ч төр хувь эзэмшлээсээ татгалзаж МАК компанид эзэмшүүлж, ашиглуулж буй Нарийн сухайтын нүүрсний  болон Цагаан суврагын 51 хувийг төр эзэмших ёстой болно. Ийм нөхцөл бүрдэнэ гэдгийг ч 51 хувийг төрд авах төслийг зүтгүүлж буй Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан,Ц.Гарамжав нарын гишүүд хэлж буй.

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Нянтайширын эзэмшилд Монгол улсын стратегийн ордод багтдаг дээрх хоёр орд байдаг билээ. Хамгийн сүүлд “Цагаан суварга”-ын ордын 34 хувийг төр зэмшихээр өмнөх УИХ-д санал оруулж ирсэн ч тухайн үеийн АН-ын эрх баригчид мөнгө байхгүй хэмээн хувь аваагүй билээ. Тэр үед яахаараа олигархиуд ард түмний мэдлийн ордуудыг хоёроор нь 100 хувь эзэмшдэг юм хэмээх яриа гарч байсан ч тэгсгээд дарагдсан. Уг асуудал үе үе гарч ирсээр л байдаг.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүр нэг удаа УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “30 гэр бүлийн нэг” хэмээн мэдэгдэж, дээрх хоёр ордыг төрд буцаан авна гэдгээ хатуухан мэдэгдсэн билээ. Click To TweetТэгвэл энэ удаа Үндсэн хуульдаа 51 хувь гэж хийгээд авах юм бол Ерөнхий сайдын хэлсэн үг жинхэнэ утгаараа биелэх нь.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно, “дийлэнх” гэдгийг 50+1 хувь гэдэг байдлаар томьёолсон хэмээсэн. Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 100 хувь дэмжээд байна.

    Үүнийг эсэргүүцэгчид гадаадын хөрөнгө оруулагчдад ямар дохио өгөх, ирэх жил болох  УИХ-ын сонгуульд сөргөөр  нөлөөлж болзошгүйг сануулсан, болгоомжилж байна.

    Мөн энэхүү удаагийн Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дараалалд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал багтсан.

    Харин УИХ долдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 06 хүртэл Үндсэн хуулийн асуудлаас өөр ямар ч хэлэлцээгүй. Тэгвэл баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж Ард нийтийн санал асуулга явуулах болсноор ээлжит бус чуулган дараагийн асуудлаа хэлэлцэх эрхзүйн боломжтой болоод байна. тухайлахад “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын Ажлын хэсгийн ажлын тайлан, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэнэ.

    Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайн гэрээ буюу “Далд уурханй санхүүжилийн төлөвлөгөө”-г Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлэн УИХ-аар оруулж батлуулахаар Ажлын хэсэг дүгнэсэн аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ