Кабул дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо 9 дүгээр сарын 11-нд дэлбэрэлт боллоо

Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо есдүгээр сарын 11-ний Лхагва гариг эхэлмэгц томоохон дэлбэрэлт болжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг The Straits Times-ийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Дэлбэрэлтийн дараа ЭСЯ-ны дохиолол унтарсан бөгөөд хэр хэмжээний хохирол учирсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Талибан хөдөлгөөнтэй хийж байсан хэлэлцээгээ цуцалж орхисон. Энэ нь тус бүлэглэлийг хөдөлгөхөд хүргэсэн байх магадлалтай. Мөн өнөөдөр 9 дүгээр сарын 11-ний өдөр учраас ийм үйл явдал болсон нь тодорхой хэмээн мэдээлж байна.

18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Нью-Йорк ба Вашингтон хотууд руу исламын “Аль-Каида” террорист байгууллагын гишүүд зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан халдлага үйлдсэн.

Аль-Каидагийн 19 гишүүн эхлээд хоёр онгоцоор Нью-Йоркийн хоёр өндөр барилгад халдаж, нэг онгоц нь Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөн талыг нь нураасан бол дөрөв дэх онгоц нь Капитолыг чиглэн яваад Вашингтоноос зайтай газар унажээ.

АНУ төдийгүй дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн уг аймшигт халдлагын улмаас 2750 гаруй хүн амиа алдаж, нийт 75 мянга орчим хүн сэтгэл санааны болон бие махбодын эмгэгтэй болж үлдсэн гэж үздэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ