Стратегийн ордын 51 хувь ард түмний мэдэлд байхыг дэмжлээ

2019-09-10

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 68.4 хувийн ирцтэй  эхэлж хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн баялагтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 20 гишүүн  “Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасан юм.

Тэгвэл уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд,  “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж найруулан өөрчлөхөөр боллоо. Уг томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ