• “Монако” 10 жилд тоглогчдоо нэг тэрбум еврогоор зарж хамгийн өндөр үзүүлэлт тогтоолоо

    2019-09-10

    Энэ бол Европын шилдэг 5 лигийн клубүүдийн дунд гарсан хамгийн сайн үзүүлэлт

    “Монако” Европын шилдэг 5 лигийн клубуудын дунд хөлбөмбөгийн хамгийн амжилттай борлуулагчаар тодорчээ.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд Монегаскас нь 1,029 тэрбум еврогийн орлого олжээ. Хоёрт Лондоны “Челси” тоглогчдоо 868 сая еврогоор зарсан. Үүний дараа “Ювентус” (EUR 787 сая), “Бенфика” (780 сая), “Реал Мадрид” (763 сая), “Атлетико” (754 сая), “Рома”, “Барселона” (726 сая тус бүр), “Ливерпуль” (716) сая ) болон “Дортмунд Боруссия” (678 сая) нар багтжээ.

    Сануулахад, “Монако”-гийн эзэн нь орос Дмитрий Рыболовлев, түүний багт сүүлийн жилүүдэд ажиллаж байсан менежерүүд нь Оросоос ирсэн.

    Клубын хамгийн алдартай борлуулалтаас дурдвал Килиан Мбаппе “ПСЖ”-д зарагдсан – 135€ саяар зарагдсан.  Хамес Родригес “Реал”-д 75 сая € Том Лемар “Атлетико”-д 70 сая еврогоор тус тус зарагджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ