• Б.Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

    2019-09-10

    Оймсноосоо авлигын 10 мянган доллар гаргаж ирсэн бичлэгээрээ олны танил болсон Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцлээ. Улмаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Б.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал 2019.05.09-нд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ