• Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Ираныг шинэ центрифуг угсарсан гэв

    2019-09-10

    Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас өчигдөр мэдэгдэл гаргаж “Иран улс шинэ центрифуг угсарч, Ираны цөмийн асуудлаарх гэрээний хязгаарлалтыг давсан байна” гэлээ.

    Мэдэгдэлд “Иран улс Натанзад шинэ центрифуг угсарсан. Үүнийг илүү түргэн, илүү үр ашигтайгаар уран баяжуулахад ашиглаж болно” гэжээ.

    “Ираны цөмийн асуудлаарх гэрээг хэрэгжүүлэхийг зогсоох гурав дахь шатны үйл ажиллагааны хувьд, Иран улс “шилдэг центифуг” ажиллуулж эхэлсэн, уран баяжуулах хэмжээг нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгджээ.

    Урьд нь Иран улс хоёр үе шат хувааж, Ираны цөмийн асуудлаарх гэрээний хязгаарлалтыг давсан бөгөөд энэ нь Ираны уран баяжуулах, хүнд усны нөөцийн хязгаарлалт, уран баяжуулах үйл ажиллагааныхэмжээний хязгаарлалттай хамаатай байсан.

    2015 оны 7-р сард Иран болон Ираны цөмийн асуудлаарх 6 орон Ираны цөмийн асуудлаар гэрээ байгуулсан. Тус гэрээнд Иран улс цөмийн төлөвлөгөөгөө хязгаарлавал олон улсын хамтын нийгэмлэг Иранд тавьсан хориг арга хэмжээгээ цуцална гэж заасан юм.

    2018 оны 5-р сард Ираны цөмийн асуудлаарх гэрээнээс гарснаа АНУ мэдэгдэж, дараа нь гэрээний улмаас тасалдуулсан Иранд тавьсан хориг арга хэмжээгээ сэргээсэн билээ. Энэ оны 5-р сард Иран улс Ираны цөмийн асуудлаарх гэрээний зарим заалтыг хэрэгжүүлэхээ зогсооно гэж мэдэгдээд буй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ