Улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгааг АТГ-аас мэдээллээ.

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.