• Гаалийн ажилтнууд хахуулийн мөнгөө агааржуулалтын хоолой, тавилгын араар нуусан байжээ

    АТГ-аас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаараа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч болон ажилтнуудын хахуульд авсан мөнгөө хуйвалдан нууж байгаа бичлэлгийн олон нийтэд цацлаа.

    Энэхүү бичлэг бол Замын-Үүдийн Гаалийн газрын 34 ажилтнуудын нэр бүхий иргэд, компанийн ажилтнуудаас хахууль авч, давтан хэрэг үйлдсэн, мөн  шүүгдэх явцдаа өмгөөлөгчид худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэргийн илрүүлэх үйл явцыг харуулсан бичлэг юм. Уг хэрэг нь 2015-2016 орд үйлдэгдэн, 2018 оны нэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгджээ.

    Хэрэгт холбогдогч нар БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож, шүүхээс ял сонссоноор хэрэг хаагдсан.

    Бичлэг дээр гаалийн баацагч нар хахуульд авсан мөнгөө агааржуулалтын хоолой, тавилга хэрэгслийн араар нуусан байсныг харуулжээ.

    Харин одоо энэ бичлэгийг олон нийтэд цацах болсны талаар АТГ-ын ХМОНХХ-ийн дарга Т.Баярхүү ” АТГ-аас төрийн байгууллагуудад хяналт тавьж, зөвлөмж өгсөөр байтал гаалийн ажилтнуудтай холбоотой авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа учраас бид энэ бичлэгийг ил болгож байгаа юм” гэлээ.

    Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

    АТГ хэвлэлийн хурал

    Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

    Posted by Авлигатай Тэмцэх Газар on Monday, September 9, 2019

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ