• Б.Солонго:”Босоо хөх Монгол”-ынхон трансжендер охины утсан дээрх зурагнуудыг нь нийтэд цацсан

    Иргэн Б.Солонго олон нийтийн сүлжээнд тархсан бэлгийн цөөнх хүмүүсийн зураг болон бэлгийн цөөнх хүмүүсийн нөхцөл байдлын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    “Босоо хөх монгол” ТББ-ийн зүгээс нийтэлсэн нийтлэлийг Эрүүгийн тухай хууль болон Олон улсын гэрээ конвенциудын дагуу бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалдаг ТББ-ууд , мөн Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн байгууллагуудын зүгээс шалгах ажлуудыг эхлүүлэд байгаа ажээ.

    Олон нийтийн сүлжээнд тархсан бэлгийн цөөнх хүмүүсийн зурагны тухайд:

    “Босоо хөх Монгол” ТББ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран шөнийн сурвалжлагыг бэлдэж явж байхад нэгэн трансжендер охин буудалд биеэ үнэлж байгаад баригдсан. Харин одоо тархаад байгаа зурагнууд бол тэр охины утсан дээр байсан зурагнууд бөгөөд тус ТББ-ын хүмүүс утсыг нь хураан авч, доторх мэдээллийг нь хууль бусаар олонд дэлгэсэн.

    Яг тэр зурагны хувьд бол өнөөдөр трансжендер хүмүүст тансаг зэрэглэийн газар ороод, бөөнөөрөө уулзаж цугларах боломж хомс байдаг. Ямар ч биеэ үнэлэлт байгаагүй, харин трансжендер болон бэлгийн цөөнх хүмүүст зориулсан баар, караокетой боллоо гэсэн зураг байсан. Ер нь тэр зураг дээр яг юу нь буруу байгаа юм бэ гэж тэр ТББ-аас асуумаар байна.

    Нэг хүний хийсэн үйлдлээс болж бусад бэлгийн цөөнх хүмүүс, тэр дундаа трансжендер хүмүүсийг бүгдийг нь хамруулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэе. Бид нарын хэдий нэг трансжендер гэж нэрлэгддэг боловч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс гэдгийг хэлмээр байна.

    Трансжендер хүмүүсийн дунд биеэ үнэлэлт байгаа гэдэг нь нууц биш үнэн, би энэ хүмүүсийг хэзээ ч өмгөөлж мэдээлэл хийхгүй. Өнөөдөр ажлын байрны дутмаг байдал, бас энэ хүмүүсийг авч үйлчлүүлдэг, спонсорлож тэтгээд байдаг хүмүүстэй нь адилхан тэмцэх ёстой болов уу. Трансжендерүүдийг сонирхоод байгаа хүмүүс байгаа учраас энэ төрлийн хүмүүс нэмэгдээд байна гэдэг талаас нь харж үзэх хэрэгтэй болов уу.

    Харин өмнө нь цацагдсан  Б.Солонгын Тайландад байх үеийн бичлэгийн тухайд:

    Тайланд улсад биеийн байдлаас болж эмчилгээ хийлгэж байсан үеийн бичлэг байсан. Тухайн үед сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, зүй зохисгүй үйлдэл гаргасан. Харин миний зүгээс миний хамтран ажиллаж байгаа Солонгосын компанийн эсрэг явуулсан явуургүй үйл ажиллагаа гэж ойлгосон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ