• Шүүхээс Н.Алтанхуягийг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

    2019-09-10

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

    Учир нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн ажээ.

    Тиймээс Н.Алтанхуяг шүүхэд гомдол гаргаж, шүүх Ц.Элбэгдоржийг худал мэдээлэл тарааж Н.Алтанхуягийн ажил хэргийн алдар хүндэд халдсан гэж үзсэн байна. Мөн Ц.Элбэгдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулга мэдээлэл хийхийг даалгажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ