• В.Путин Хятад руу хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг судлах даалгавар өгчээ

    2019-09-10

    Зааврыг “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт өгсөн байна-

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” -ын гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзахдаа түүнд Ямалаас Хятад руу нийлүүлэх хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж  үзэх талаар даалгавар  өгчээ.

    В.Путин “Бид тантай, хятад найз нөхөдтэйгөө олон удаа ярилцсан сэдвээр эргэж ярихыг хүсч байна. Би Эрхүү муж, Красноярскийн нутаг дэвсгэрийн нөөцийг ашиглах боломжийн талаар ярья. Ямалын нөөцийг   баруун талаар Хятад руу Монголоор дамжуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж Путин хэлжээ.

    “Маршрут нь хялбар биш, гэхдээ энэ асуудлыг урьдчилсан байдлаар авч үзэх нь нэлээд бодитой байна. Хятад түншүүд ч үүнд дургүйцэхгүй байна” гээд “Та нар энэ асуудлыг судалж, надад тайлагнахыг хүсч байна” гэсэн байна.

    Харин Миллер   арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Сибирээр Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна.

    “Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж Миллер тайлбарлажээ.Мөн “Энэ бол түүхэн үйл явдал байх болно. Учир нь дэлхийн хамгийн том хийн экспортлогч, хамгийн том импортлогч компантай харилцаа эхэлнэ. 30 жилийн дараа нэг триллион куб метр хийг хятадын зах зээлд нийлүүлнэ” гэж Миллер нэмж хэлжээ.

    Түүний хэлснээр Хятадын зах зээл бол дэлхийн   хамгийн хурдан хөгжиж буй зах зээл  юм. “Өнөөдөр бид Хятад түншүүдтэйгээ Хятадад хийг бусад замаар дамжуулах боломжийг судалж байна” гэж компанийн тэргүүн мөн хэлжээ.Энэ ажлынхаа хүрээнд “баруун чиглэлд хийн хангамжийг Сахалины үйлдвэрлэлийн төвөөс Алс Дорнод руу   нийлүүлэх В.Путины саналыг авч үзнэ гэсэн байнха.

     ТАСС 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ