Мугабегийн ач хүү Лео:Роберт Мугабе өрөвдөлтэй дууссан

Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабег түүний ач хүү өрөвдөлтэйгөөр нас барсан гэж хэлжээ. Өнгөрөгч долоо хоногт 95 насан дээрээ нас барсан Роберт Мугабе бараг 40 жилийн хугацаанд Зимбабвег удирдсаны эцэст 2017 онд цэргийн бослогын улмаас суудлаасаа огцорсон юм.

Түүний ач хүү болох Лео Мугабэ:

“Чамайг хамгаалж байсан, чиний хамгийн их итгэдэг хүмүүс чиний эсрэг болно гээд бодоод үз дээ”

“Тэр хүмүүс Мугабегийн өв залгамжлалыг булаан авсан”

Засаглалынхаа эхний үед олон хар арьстнуудыг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг нэмэгдүүлж өгсөн боловч хожмоо улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг хүч хэрэглэж, мөн тус улсын эдийн засгийн сүйрлийн нөхцөл байдалд оруулсан гэж Мугабегийн засаглалыг дүгнэдэг.

Мугабе ерөнхийлөгчийн албаа эхнэр Грэйстээ залгамжлуулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ  шалтгааны улмаас 2017 онд дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангангваг огцруулсан явдал нь цэргийн бослогын үндсийг тавьж,Мугабег засгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан юм. Түүний дараа Эммерсон Мнангангва ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон билээ.

Харин Мугабег үнэхээр хүчирхийлэгч байсан эсэх талаар ач хүү Лео нь:

“Мугабе хэзээ ч хүчирхийлэгч байгаагүй. Ерөнхийлөгчийн нэрийг барьж хүчирхийлэл үйлддэг хүмүүс л түүнд ийм нэр зүүхэд хүргэсэн” гэж хэлжээ.

Албаныхны мэдээлснээр Зимбабвед эрх чөлөаг авчирсан ч хожмоо дарангуйлагч гэгдэх болсон Роберт Мугабег эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа энэ бямба гаригт Хараред байрлах Спортын стадионд болох ажээ.

Эх сурвалж: Bbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ